news2

Төв аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн үйлчилгээний нэг цэгт “Нээлттэй өдөрлөг”-ийг иргэд, олон нийт, тендерт оролцогч байгууллагуудад зориулан зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтэнд ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батжаргал болон 27 суманд худалдан авах ажиллагаа зохион байгуулдаг сумдын Засаг даргын орлогчид оролцож байна. Орон нутгийн өмчийн газраас энэ онд аймгийн хэмжээнд 237 нэр төрлийн 10,7 тэр бум төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулсан байна.

Үүнээс аймгийн төв Зуунмод хотноо 78 нэр төрлийн 9,7 тэр бум төгрөгийн ажлыг зохион байгуулжээ. Аймгийн ИТХ-аас 2017 оныг “Ажилтай орлогтой иргэн” урианы жил болгон зарласантай холбогдуулан Орон нутгийн өмчийн газраас орон нутгийнхаа аж ахуй нэгж, компаниудад хуулийн хүрээнд худалдан авах ажиллагаанд давуу эрх олгож ажилласан байна. Энэхүү өдөрлөгөөр 2017 оны Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авалтын тайланг танилцуулж, тендер-худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг сурталчилах, холбогдох хуулийн хэрэгжилтийн талаар захиалагч, оролцогч, иргэд, байгууллагуудад мэдээлэл хийх тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here