1. оны 10 дүгээр сарын 10

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт орон сууцны талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, мөн  Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц “ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод шинээр барьсан болон шинээр баригдаж буй орон сууцнуудаас “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-д заасны дагуу түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилгоор орон сууц худалдан авах тул худалдан  борлуулах сонирхолтой ААН-үүдийн дунд төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж  байна.

Тиймээс оролцох сонирхолтой, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий ААН – үүдийг төслөө 2018 оны  10  дүгээр  сарын  25 -ны  өдрийн  10 цагаас өмнө дараахь хаягаар ирүүлэхийг урьж байна. Төсөл сонгон  шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд төслөө аймгийн Төр,  захиргааны 2-р байрны 203 тоот өрөөнд Орон нутгийн өмчийн газарт ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтын өгөгдөл

1. Төслийн зорилго Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орон сууцны талаар  дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, мөн Засгийн Газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор  батлагдсан “ Түрээсийн орон сууц “ хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангах зорилготой.
2. Төсөл сонгон  шалгаруулалтын нэр Төв аймгийн төвд шинээр баригдсан болон баригдаж буй орон сууцнуудыг түрээсийн орон сууцын зориулалтаар худалдан борлуулах  сонирхолтой ААН-үүдийн төсөл сонгон  шалгаруулалт
3. Төсөл хэрэгжүүлэх   байршил, хүчин чадал Төв аймгийн төвд түрээсийн зориулалтаар орон сууц
4. Захиалагч Төв аймгийн Засаг дарга
5 . Санхүүгийн эх үүсвэр Орон нутгийн төсөв
6. Төслийн ажлыг эхлэх  дуусгах хугацаа Төслийн ажлыг 2018 оны 10 дугаар  сарын 10 ны дотор эхлэж,  2018 оны  10 дүгээр  сарын 25 нд  дуусгана.
7. Зураг төслийн    бүрэлдэхүүн Төсөл сонгон шалгаруулалтад оролцогч нь    ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  баригдсан орон сууцны барилга, мөн  орон сууцны барилгын доторх түрээсийн нэг айлын сууцны эскиз зургуудыг ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд   магадлалаар орж баталгаажуулсан ажлын   зураг 2 хувь /зургийг РDF хэлбэртэйгээр DVD-нд  хуулбарлан ирүүлнэ./

8.  Зураг  төслийг   боловсруулахад ашигласан  материал Холбогдох  хууль, тогтоомж, БНбД , стандартууд

 

9. Барилгын үндсэн хийцэд  тавигдах   шаардлага Барилгын үндсэн даац нь тоосгон, бүрэн цутгамал, угсармал, төмөр бетон каркасан хийцтэй байх
10. Төсөл сонгон  шалгаруулалтанд оролцогчдод тавигдах  шаардлага Төсөл сонгон шалгаруулалтад оролцогч  дараах    шаардлагыг  хангасан  байна. . Үүнд

1. Орон сууц нь  30-50 м2 хэмжээтэй  1-2 өрөө

2. Орон сууцанд тавигдах стандартыг бүрэн  хангасан  байх

3. Орон сууцны талбайн  хэмжээг баталгаажуулсан баримт, эсвэл  зохиогчийн  дүгнэлт

11. Хөрөнгийн эх үүсвэр Хувийн хөрөнгө оруулалттай. 100 хувь өөрийн  хөрөнгөөр барьж дуусгах санхүүгийн   чадавхитай байх
12.

 

Сонгон шалгаруулалтанд оролцогчдоос ирүүлэх  материал  – Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

– Тусгай зөвшөөрлийн хуулбар

/ нотариатаар баталгаажуулсан/

– Оролцогч компанийн танилцуулага

– Орон сууцны үнийн санал

/ албан бичгээр /

– 1м2 орон сууцны  борлуулалтын үнийн санал

/ албан бичгээр /

– Үл хөдлөхийн   гэрчилгээний  эх хуулбар

/ баригдсан орон сууцанд хамаарах /

– Улсын комисс хүлээн авсан акт,

– Баригдаж байгаа барилгын хувьд явцын үеийн  болон бусад холбогдох бичиг баримт

– Зохиогчийн дүгнэлт / Нэгдсэн /

– Харьяалагдах банкны тодорхойлолт /сонгон шалгаруулалт зарласнаас хойш хүлээн  авах   хугацаа хүртэлх хугацаагаар авсан байна. /

– Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогчдод   тавигдах шаардлагыг хүлээн зөвшөөрч буй  эсэх тухай мэдэгдэл / албан бичгээр /

– Шүүхийн тодорхойлолт / сонгон шалгаруулалт  зарласнаас хойш хүлээн авах хугацаа хүртэлх  хугацаагаар авсан байна. /

– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын   тодорхойлолт

/ сонгон шалгаруулалт зарласнаас хойш хүлээн авах хугацаа хүртэлх хугацаагаар авсан байна. /

-Татварын одорхойлолт

/ сонгон шалгаруулалт  зарласнаас хойш хүлээн авах хугацаа хүртэлх хугацаагаар авсан байна. /

-Барилгажилтын төсөл / эскиз /

-Зураг төслийн болон барилга угсралтын ажлын    туршлага сүүлийн 5 жилд / 2013-2018 / хийж  гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын  мэдээлэл

– Түрээслэхээр төлөвлөсөн орон сууцны м.кв хэмжээ, өрөөний зохион байгуулалт, түүний план зургийг анимейшн буюу хөдөлгөөнт дүрс DVD дээр / 4-5 мин /

– Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо 2 жил

/ 2016, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн  тайланг /

13. Төсөл  сонгон  шалгаруулалтыг хүлээн   авах хугацаа 2018 оны 10 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг  00 минут хүртэл битүүмжилсэн байдлаар   хүлээн  авна.
14. Төсөл сонгон  шалгаруулалтыг авах газар Төв аймаг Зуунмод сум 6-р баг. Төр, захиргааны  2-р байр 2 давхарт 203 тоот өрөө Орон нутгийн   өмчийн газарт
15 Хураамж Оролцогч нь сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж 50,000 төгрөгийг Төв аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэмэлт данс 100140051419 тоот дансанд тушааж, төлбөрийн баримтыг бусад баримтын хамт ирүүлнэ.

 

 

ТӨВ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here