БАТЛАВ.
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН
ДАРГА                          Д.БАТЖАРГАЛ

 

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2018.06.27

 

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаар тогтоолын дагуу дараах автомашинуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

Машины марк Ашиглалтанд орсон огноо Худалдах доод үнэ Дэнчингийн хэмжээ Эзэмшигч байгууллага
1 Ниссан Элгранд 2012 7.500.000 1.875.000 Баян сумын ЭМТ
2 УАЗ-469 2012 1.500.000 375.000 Баян сумын ЭМТ
3 Ниссан Атлас 2007 2.300.000 575.000 Баян сумын ЗДТГ
4 Ниссан Рнесса 2007 500.000 125.000 Баян сумын ЗДТГ
5 Мицибуши Кантер 2007 2.000.000 500.000 Баян-Өнжүүл сумын ЗДТГ
6 Ланд Круйзер-80 2011 3.500.000 875.000 Баян-Өнжүүл сумын ЗДТГ
7 УАЗ-469 2009 1.000.000 250.000 Баян-Өнжүүл сумын ЭМТ

 

Дуудлага худалдаанд тавих дэнчинг Төрийн сан дах ОНӨГ-ын нэмэлт санхүүжилтын 100140051419 тоот дансанд байршуулсан байна. Мөн дуудлага худалдаанд орох эрхийн /суудлын/ төлбөр 1 автомашин тус бүр 30.000 төгрөгийг тушаан бүртгүүлнэ. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2018 оны 07-р сарын 26-ны өдрийн 09 цаг 50 минут хүртэл  ОНӨГ-ын 203 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. Дуудлага худалдаа нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагт аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2-р давхрын хурлын зааланд явагдана.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлнэ.

Дуудлагаар худалдах автомашинуудыг эзэмшигч байгууллага, суманд очиж үзэж болох бөгөөд мэдээллийг 70272483, 70273539 утсаар холбогдон авна уу.

 

ТӨВ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР