Ерөнхий зүйл

Аймгийн Нутгийн Захиргааны байгууллагууд нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, түүнийг даган гарсан журам эрх зүйн актууд болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 02, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04-ны өдрийн 8 дугаар тогтоолуудыг үндэслэн 2018 онд аймагт хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн худалдан авах ажиллагааг оны эхний хагас жилийн байдлаар зохион байгуулсан.

Худалдан авах ажиллагааны тайлан, мэдээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйл, Сангийн сайд 2017 оны 363 дугаар тушаал “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ын  хүрээнд боловсруулав.

Аймгийн Орон нутгийн өмчийн газар нь аймгийн хөрөнгө оруулалтын ажлын худалдан авалтыг зохион байгуулах, бусад байгууллагын худалдан авах ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт мониторинг хийх, мэдээ тайланг нэгтгэх, сургалт явуулах, сайн туршлагыг хуваалцуулах, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг түгээх, цахим тендер шалгаруулалт зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бүтэнээр энд дарж татаж авах