2018.10. 22

хамгаалах  иж бүрэн сургууль “ зохион  байгууллагдах  холбогдуулан хууль тогтоомжийн  дагуу дараахь ажлуудыг  зохион  байгуулав.  Үүнд:

-ОНӨГ-ын  даргаас өгсөн  үүргийн дагуу   байгууллагын  Гамшгаас хамгаалах  төлөвлөгөөг шинээр  холбогдох хууль тогтоомж болох  МУ-ын  Гамшгаас  хамгаалах тухай хууль, МУ-ын  ЗГ-ын  2011 оны 339,340 дүгээр  тогтоол, Аймгийн  Засаг даргын  2018оны  10 дүгаар сарын  10 ны  өдрийн А/610 тоот захирамж,  мөн  Аймгийн  Засаг даргын   2018 оны 08 тоот албан  даалгавар  зэргийг  мөрдлөг  болгон  боловруулсан.

– Гамшгаас хамгаалах  төлөвлөгөөг Аймгийн Онцгой байдлын  газрын ГХУХБ-ийн  үүргийг  түр орлон гүйцэтгэгч, ахмад  Л.Нямдаваагаар хянуулан,  Аймгийн Онцгой байдлын  газрын   дарга,  хурандаа Н.Төмөрбаатар, ОНӨГ-ын дарга Д.Батжаргал нараар  баталгаажуулсан.

– ОНӨГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын  19 ны өдрийн  А/ 23 тоот  тушаалаар  батлагдсан. Гамшгаас хамгаалах орон тооны  бус албаны  бүрэлдэхүүнийг Нэг дүгээр  хавсралтаар,  албан тушаалтнуудын  томилгоог Хоёр дугаар  хавсралтаар тус тус  батлагдсаны дагуу  томилогдсон  ТАХ,ажилтнуудад ажил үүргийн  дагуу  заавар ,зөвлөгөө мөн    Иргэн  та аливаа Гамшиг тохиолдох үед өөрийгөө болон гэр бүлээ,  бусдыг  авран  хамгаалахад  бэлэн үү гэсэн  сэдвээр сургалтыг  зохион  байгуулж, холбогдох хууль тогтоомж, захирамж,шийдвэрүүдийг  сурталчилан  танилцуулав.

1223-Гамшиг  осол гарсан  үед  зарлан  мэдээллийг   хэрхэн  түргэн  шуурхай  оновчтой  хэлбрээр  хүргэж Цугларах дохионы  схемийг  гаргасан

–  Гамшиг  осол тохиолдолдсон  нөхцөлд үүргэвчинд   байх  зүйлсийн  талаар мэдээлэл  өгсөн.

ҮҮРГЭВЧИНД БАЙХ ЭД МАТЕРИАЛЫН

ЖАГСААЛТ

Шаардлагатай бичиг баримт:

  1. Иргэний үнэмлэх, ажлын газрынүнэмлэх
  2. Банкны төлбөрийн карт
  3. Тэмдэглэлийн дэвтэр, бал, харандаа
  4. Гэр бүлийн зураг, гэрийн хаяг байршил /схем зураг/, шаардлагатай үедхолбоо барих хүний овог, нэр, утасны жагсаалт /дугтуйнд хийсэн байна./
    Ариун цэврийн хэрэглэл:
  5. /Оо, сойз, нүүр гарын алчуур, хамрын алчуур, сахлын болон хумсны хутга, ариун цэврийн цаас, нойтон салфетка, утас, зүү, сам(жич: эмэгтэйчүүд)/Эмийн сан:
  6. /өвчин намдаах эм, хөвөн, бинт марль, хурууны болон шархны лент, түлэнхийн тос, амны хаалт/
    3 хоногийн хуурай хүнс:
  7. Борц-100 гр, лаазалсан мах 3ш, давс 200 гр, цай, будаа 1 кг, гоймон 1 кг, ёотон 1 хайрцаг, боорцог 1 кг, цэвэр ус 1.5л,
    Бусад шаардлагатай эд зүйлс:
  8. Бээлий /дулаан хөвөнтэй, ажлын/
  9. Хээрийн хөнжил, дулаан хувцас,дотуур хувцас, оймс
  10. Сонин /10 ш/, нийлэг уут том, жижиг тус бүр /10ш/
  11. Лаа /1 толгой/, шүдэнз /1 боодол/
  12. Гар чийдэн, толь, шүгэл, луужин
  13. Брезинт 1.0х1.5 м, гялгар уут 1.0х1.5 м
  14. Нүдний шил, /салхины болон нарны/
  15. Аяга таваг, халбага, сэрээ, нөөц усны сав,
  16. Олон ажиллагаатай хутга

Ижил өнгийнхээрийнхувцас, аранзаар ижилссэн байх.

Сургалтыг зохион  байгуулснаас 3 хонгийн  дараа   үүргэвчний  бэлэн  байдлыг  шалгасан . ТАХ бүрийг  нэг  бүрчилэн  шалгаж,  дутуу  зүйлүүдийг  бэлтгэх  хугацаатай үүрэг  даалгаврыг  өгсөн

12334344310-ОНӨГ-т үйл  ажиллагаа явуулж  байгаа  ОНӨГ, Аудитын газар, Архивын  тасаг, Санхүү,хяналтын  аудитын  алба зэрэг  байгууллагуудын  ТАХ, ажилтнуудыг   хэрхэн гамшиг ослоос  өөрийгөө болон  бусдыг  хамгаалж,  аюулгүй  гаргаж, цугларах талбайд  гарган  тоо бүртгэлийг  явуулж, нүүн шилжүүлэх  талбайруу хүргэх  ажлуудыг  хэрхэн  зохоин байгуулах  талаар сургалтуудыг дараах байдлаар явуулсан. Үүнд:

Дохио дуугарсны дараа газар хөдлөлтийн чичирхийллийн үеийн арга хэмжээ:

  1. Гарах схем зураглалын  дагуу  gartsgarts1

2.Шатаар буух, хаалга гарцаар гарах үйл ажиллагаа 123

3.Аюулгүйн бүсэд түр цугларах талбайд цугларах үйл ажиллагаа 321

4.Түр  цуглараад  дараа  нүүлгэн  шилжүүлэх  газар луу   явахдаа

Орон нутгийн  өмчийнхөн  15 , Архивын  тасгийн   4  , Аидутын газрын 13 ТАХ нар тухайн    байгууллагын  болон өөрсдийнхөө  машинд  сууж  нэгдсэн  цуваанд  орж  явна.  Үүнийг  хэв  журам хариуцна.

1042113012334710 дугаар сарын 30 ны өдөр

-ОНӨГ-т  үйл ажиллагаа явуулдаг ОНӨГ, Аудитын  газар,  Архивын  тасаг , Аймгийн  ЗД-ын дэргэдэх Санхүү,хяналт, шалгалт, аудитын алба зэрэг  байгууллагын Удирдлага болон  ТАХ , ажилтнуудад  Аймгийн Засаг даргын  2018 оны А/632, Аймгийн ЗДТГ-ын А/68,     Сумын  Засаг даргын 2018 оны А/230 тоотуудаар “ Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн   бэлэн  байдлын  зэрэгт шилжүүлсэн тухайн”  Захирамж, тушаалуудыг  танилцуулав.

-, Аудитын  газар,  Архивын  тасаг , Аймгийн  ЗД-ын дэргэдэх Санхүү,хяналт, шалгалт, аудитын алба зэрэг  байгууллагын Удирдлага болон  ТАХ , ажилтнуудад ОНӨГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын  19 ны өдрийн  А/ 23 тоот  тушаалаар  батлагдсан. Гамшгаас хамгаалах орон тооны  бус албаны  бүрэлдэхүүнийг Нэг дүгээр  хавсралтаар,  албан тушаалтнуудын  томилгоог Хоёр дугаар  хавсралтаар тус тус  батлагдсаны дагуу  томилогдсон  ТАХ,ажилтнуудад ажил үүргийн  дагуу  заавар ,зөвлөгөө мөн    Иргэн  та аливаа Гамшиг тохиолдох үед өөрийгөө болон гэр бүлээ,  бусдыг  авран  хамгаалахад  бэлэн үү гэсэн  сэдвээр сургалтыг  зохион  байгуулж, холбогдох хууль тогтоомж, захирамж,шийдвэрүүдийг  сурталчилан  танилцуулав.