ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

Огноо:2019.01.18

Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хийгдэх Зуунмод сумын Номт 1-р баг Хөгжил хотхоны баруун талд байршилтай газрын дуудлага худалдаагаар зарагдсан газруудад дэд бүтэц байгуулах зураг төсөв боловсруулах, зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор  зөвлөх үйлчилгээний тендер зарлах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг /нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт/ зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх нэмэлт чадвараа нотлох баримтын хамт ирүүлнэ.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны 12:00 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны 12:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 01-р сарын 25-ны өдрийн 13:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

[Төв аймаг, Зуунмод сум 6-р баг, Төр, Захиргааны 2-р байр 2-р давхарт,

Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба

201 тоот өрөө, утас: 7072-3579]

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here