Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 онд Орон нутгийн өмчийн газраас хэрэгжүүлсэн ажил, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Төв аймагт анх удаа худалдан авах ажиллагаа болон өмчийн бодлого, чиглэлийн хэрэгжилтэд “НИЙТИЙН СОНСГОЛ”-ыг 2019 оны 01 дүгээр сарын 24-нд зохион байгууллаа.

Нийтийн сонсголыг Зуунмод сумын ИТХурал, ОНӨГ, Ажил олгогч эздийн “Бизнес” холбоо төрийн бус байгууллагатай хамтран Зуунмод сумын 6 багийн 38 иргэнд урилга хүргүүлж, зохион байгууулж ажиллав.

Энэ үеэр аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас иргэдэд аймгийн төсөв батлах, батлагдсан төсвийн дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах талаар сонсгол, мэдээлэл хийж 2018 онд Зуунмод суманд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг танилцуулав. Мөн өмчийн талаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг танилцуулж иргэдээс санал, хүсэлт авч ажилласан байна.  50730748_2042889482454263_4865529211370078208_n50770434_369223983905556_5148845393315889152_n50815781_340875230096621_272010500877844480_n

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here