1. 02.15-03.15 ныг хүртэл хугацаанд төрийн болон орон нутгийн өмчит 223 байгууллагын хөрөнгийн дахин үнэлгээ, санхүүгийн тайлан, холбогдох статисик мэдээ тайлланг авч нэгтгэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хуулийн хугацаанд нэгтгүүлсэн. Үүнд:
  • ТӨ-1 – Дуусаагүй барилга байгууламжийн мэдээ
  • ТӨ-2 – Үндсэн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийн мэдээ
  • ТӨ-3 – Биет бус хөрөнгийн мэдээ
  • ТӨ-5 – Үнэт зүйлсийн мэдээ
  • ТӨ-13.1 – Улсын чанартай авто замын мэдээ
  • ТӨ-13.2 – Улсын чанартай гүүрний мэдээ
  1. Орон нутгийн  өмчийн  газрын  даргын 2019 оны 02 сарын 20 ны өдрийн  А/ 08 тоот тушаалаар ТАХ нарын ажлын чиг үүргийн шинжилгээ хийж, дахин хуваарилан,  албан тушаалын   тодорхойлолтыг  шинэчилэн   боловсруулан  Төв  аймаг дахь  төрийн   албаны  зөвлөлийн  салбар зөвлөлд хүргүүлэн  батлуулах  ажлын хэсэг ахлан ажилласнаар нийт 14 ТАХ-ын  албан тушаалын  тодорхойлолт боловсруулах нийтлэг журам, мэдээлэл цуглуулах асуулгын  хуудсыг бөглүүлэн авч хяналт шинжилгээнд тулгуурлан Албан тушаалын тодорхойлолт болвсруулан 2019 оны 03 дугаар сарын  02нд АТАЗСЗ-д  хүргүүлсэн.
  2. Төв аймагт 1991-1996 онд хувьчлагдсан аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуйн мал,эд хөрөнгийн судалгаануудыг  аймгийн  өмч хувьчлалын ажлын хэсгийн тогтоол,мэдээ тайланд тулгуурлан гаргаж Засгийн  газрын  хэрэг эрхлэх  газарт  хариуг  хугацаанд  албан бичгээр  хүргүүлсэн.
  3. Баянчандмань сумын  “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцож Өмчийн  газрын  зохион байгуулсан  ажлын  талаар мэдээллийг иргэдэд суртчилан  танилцуулсан.
  4. “Томоко”ОНӨААҮГ-ын удирдах үйл ажиллагааг  гүйцэтгэх удирдлагын гэрээний  хэрэгжилтийг  дүгнэх  ажлын  хэсгийг  Аймгийн  Засаг даргын  2019 оны  15 ны өдрийн А/161 тоот Захирамжаар  байгуулсан. Удирдлагын гэрээнд тусгагдсны дагуу  хийж гүйцэтгэсэн ажлыг 8 үзүүлэлтээр  дүгнэж, Аймгийн Засаг даргын  Зөвлөл, Аймгийн ИТХ-д  танилцуулан хэлэлцүүлэн  дүгнүүлнэ..
  5. БЗОСК-ийн удирдлагын гэрээний хэрэгжилтийг   Аймгийн  Засаг даргын Зөвлөлийн  хурлаар  хэлэлцүүлнэ.
  6. Өгөөж сүмбэр хотхонд байр эзэмшигч иргэн  Ц.Мэндсайхантай орон сууцны  үнийг  төлөх  гэрээг байгуулсан. Иргэн  Д.Баярбаттай гэрээг хугацаандаа төлөөгүй байгаа талаар  уулзаж, 14 хоног  хүлээх хугацаа  өгсөн   тэгээд  биелүүлэхгүй боло  шүүхэд  хандахаа  хэлсэн.
  7. Хүмүүн цогцолбор сургуулийн хичээлийн “В” байр, Төв Чандмань-ДЭХГ ОНӨААТҮГ-ын хуучин дулааны станцын барилга байгууламж, газар, тоног төхөөрөмжийг худалдах зорилгоор мэргэжлийн байгууллагаар зах зээлийн бодит үнийг тогтоолгон үнэлгээний тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, дээрх барилга байгууламжийн талаарх санлаа ТӨБЗГ-т хүргүүлсэн   хариу ирсний дараа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд   тогтоолын  төслийг өргөн барихаар  бэлтгэлийг  хангаад  байна.
  8. Түрээсийн орон сууцанд   хамрагдах 12 иргэдэд  гэрээний төслийг  сурталчилан  танилцуулж, Орон сууцны гүйцэтгэгчийг   барилгыг  хурдан ашиглалтанд  оруулах  шаардлага өгөөд  байна.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here