Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор албан тушаалын тодорхойлолт боловсруулах
нийтлэг журам батласан бөгөөд төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг энэ оны 02 дугаар улиралд багтаан албан тушаал нэг бүрээр шинэчлэн боловсруулж, батлуулахыг үүрэг болгосон. Үүний дагуу Орон нутгийн өмчийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/08 дугаар тушаалаар төрийн албан хаагч нэг бүрийн ажлын чиг үүргийн шинжилгээ хийж, дахин хуваарилан, албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсрууллаа.
Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлд нийт 17 албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан, хугацаанд нь хүргүүлэв.
https://www.legalinfo.mn/law/details/13951 холбоосоор журамтай танилцана уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here