2019.05.16-ны өдрөөс 2019.05.25-ны хугацаанд Зуунмод сумын Номт 1 дүгээр багт 4 байршилд дахин төлөвлөлтийн төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

  1. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх
Газрын байршил
 
Талбай хэмжээ
Зориулалт
Хугацаа
/Жил/
1
Зуунмод сум, 1-р баг, Орон сууцны 3, 4, 15-р байрны орчим
3000м2
Орон сууцны дахин төлөвлөлт
3
2
Зуунмод сум, 1-р баг, БАМ-ын нийтийн орон сууцны 31,32,33-р байрнуудын орчим
2000 м2
Орон сууцны дахин төлөвлөлт
3
3
Зуунмод сум, 1-р баг, нийтийн орон сууцны 5-р байрны орчим
1200м2
Орон сууцны дахин төлөвлөлт
2
4
Зуунмод сум, 1-р баг, нийтийн орон сууцны Мал эмнэлэг 33-р байр, Үржлийн 32-р байр
5000м2
Орон сууцны дахин төлөвлөлт
3

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй ААН, байгууллага нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны 14.00 цагаас  өмнө Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт төсөл ирүүлэхдээ доорхи материалыг бүрдүүлж битүүмжилсэн хайрцагт хийнэ.

-Төсөлд санал ирүүлэхэд тавигдах шаардлага:

– Барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, хийж гүйцэтгэж байсан ажлын туршлага, удирдлага, инженер техник, мэргэжилтэй ажилчдын мэдээлэл хуулбар, машин, тоног төхөөрөмжийн жагсаалт, гэрчилгээний хуулбар

– Ажил үйлчилгээний чиглэлд санхүүгийн чадавх, ажлын туршлагатай байх. /Тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэлтэй түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн гэрчилгээ, банкны зээлийн эрхийн баталгаа, дансны хуулга, 2017, 2018 оны санхүүгийн тайлан/

– Төлөвлөлтийн эскиз зураг, дэд бүтцийг бий болгох төлөвлөлт /Зураглал, зардалын тооцоо/

            – Төсөл хэрэгжүүлэгч нь Төв аймагт барилга, орон сууц барьж байсан нь давуу тал болно.

– Тухайн орон сууцны оршин суугч эзэмшигч, өмчлөгчдийн байрны талбайгаар тооцож, давхрын сонголттой орон сууцаар хангах, эзэмшигч, өмчлөгчийн хүсэлтээр орон сууцны талбайг нэмэгдүүлэх тохиолдолд талбайн зөрүүг зах зээлийн ханшаас бууруулах нөхцөлтэй байна.

Холбогдох мэдээллийг Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын  лавлах утас: 70273167, 99063706 утсаар лавлана уу.

ТӨВ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here