Худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтын цахим хичээлийн http://surgalt.tender.gov.mn/ систем ашиглалтад орлоо.

Урд  нь богино хугацаанд, биечлэн сургалтад хамрагдсаны үндсэн дээр А3 сертификат авах шалгалтыг өгдөг байсан бол энэ систем ашиглалтад орсноор цаг хугацаа, байршлаас үл хамааран худалдан авах ажиллагааны хичээлийг бие даан судлах боломжтой боллоо.

Системийг Сангийн яам, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулсан бөгөөд энэ ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны цахим хичээл, тестийг санг шинэчлэн боловсруулжээ.

2728

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here