Байгууллагын бүтэц

Орон нутгийн өмчийн газрын дүрэм, бүтэц орон тоог батлах

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.16, 29.2 дугаар заалтууд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Аймгийн Засаг даргындэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг “Орон нутгийн өмчийн газрын дүрэм”-ийг нэгдүгээр, бүтэц орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Байгууллагын үйл ажиллагааг батлагдсан дүрмийн дагуу зохион байгуулжорон тооны хязгаарт багтаан албан хаагчдыг томилон цалин нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоож, үйл ажиллагааны стратеги, хэтийн чиглэлийг боловсруулан батлуулаж ажиллахыг Орон нутгийн өмчийн газар/ Д.Батжаргал /-д даалгасугай.

Гурав.Энэхүү захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газар /М.Отгонбат/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж. БАТЖАРГАЛ

capture