Үндсэн зорилт

И-мэйл Хэвлэх PDF
  • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах
  • Батлагдсан төлөвлөгөөний дагуу Худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах, тендерийн баримт бичиг боловсруулах, тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хэрэгжүүлэх
  •  Олон нийтийн дунд худалдан авах ажиллагааны талаар сургалт, сурталчилгаа явуулах
  • Нэгжийн тухайн жилд хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг ангилан бүртгэж мэдээллийн сан бүрдүүлж хөтлөх
  • Худалдан авах ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллагын оролцоог идэвхжүүлэх
  • Тухайн орон нутагт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хэрэгжүүлэх
  • УИХ,ЗГ, Худалдан авах ажиллагааны мэргэжлийн дээд байгууллагаас гаргасан шийдвэр, үүрэг даалгаварыг цаг тухайд нь  биелүүлж, тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргах,  орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, нэгжийн дотоод ажилд оролцох, тайлан, төлөвлөгөө, албан бичиг  боловсруулах
  • Худалдан авах ажиллагааны газрын удирдлага, холбогдох хэлтэс, хариуцсан мэргэжилтэн, нэгжийн удирдлагын удирдамж зааварчилгааг хэрэгжүүлж ажиллах
  • Тухайн орон нутгийн бусад нэгжтэй харилцан уялдаатай ажиллах
  • Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээнд тусгаж нэгжийн менежертэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангах, тайлагнах, дүгнүүлж ажиллах
  • Нэгжийн худалдан авах ажиллагааны тайлан мэдээ, хариуцсан дотоод ажлын тайлан, мэдээг гаргах, хүргүүлэх ажлыг хэрэгжүүлэх
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, хариуцсан ажлын чиглэлээр мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж, санал санаачлагатай үр бүтээлтэй ажиллах
  • ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн Засаг даргын худалдан авах ажиллагааны талаар тусгагдсан зорилтын хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тооцох
  • Иргэдийн санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлүүлэх
 
Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?
 

Холбоо барих

Монгол улс, Төв аймаг, Төр захиргааны 2-р байр 2 давхарт орон нутгийн өмчийн газар

Вэбсайт: www.umch.to.gov.mn

Утас: 70273539, 70273579

Факс: 70273579