Жамсрангийн Самбуу
Жамсрангийн Самбуу (1895 оны 6-р сарын 22-нд Чин улсын Түшээт хан аймгийн Зоригт ван Цэрэнбаавайн хошуунд буюу өнөөгийн Төв аймгийн Бүрэн сумын төрсөн –1972 оны 5-р сарын 22-нд Улаанбаатар хотод нас барсан) — Монгол улсын төрийн зүтгэлтэн, 1937-1946 онд ЗХУ-д суугаа Элчин сайд, 1954-1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар.
Ж. Самбуу 1895 оны 6-р сарын 25-нд Чин улсын Түшээт хан аймгийн Зоригт ван Цэрэнбаавайн хошуу, одоогийнхоор Монгол улсын Төв аймгийн Бүрэн сумын нутагт малчин ард эцэг Жамсран, эх Балжин нарынд мэндэлжээ. Багадаа 1903 онд нутгийн сайн бичээч Дугарсүрэн гэж хүнд шавь орж гэрээр бичиг үсэг сурч хошуу тамгын газар бичээч болсон. 1912 оноос Нийслэл хүрээний Түмтийн өртөөнд улаач буюу шуудан хүргэгч хийж хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ.
Монголд Ардын хувьсгал ялснаас хойш 1921 оноос Түшээт вангийн хошууны тамгын газар хавсраа бичээчээр ажилд орсон,
-1923 онд Ардын Засгийн Сангийн яаманд гутгаар зэргийн нягтлан бодогч, 1926 оноос тэргүүн зэргийн нягтлан бодогч түшмэл, 1928 онд эрхэлсэн түшмэл болжээ.
-1930 онд Богдхаан уулын (Төв аймаг) аймгын дарга, хожим 1931 онд Өмнөговь аймгийн анхны даргаар томилогдон ажиллаж байв.
-1932 онд Өмнөговь аймгийн шүүхийн дарга.
-1934 онд аймгаасаа МАХН-ын 9 дүгээр Их хуралд төлөөлөгчөөр сонгогдож Улаанбаатарт ирсэн.
1934-1937 оны сүүлч хүртэл БНМАУ-ын Мал тариалангийн яаманд хэлтсийн даргаар ажилласан байна.
1937 онд дипломат албанд шилжив:
Тухайн үед албан ёсоор 1954-1960 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын Их Хурлын дарга,
1960-1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга байв.
1972 оны 5-р сарын 22-нд Улаанбаатар хотод нас барсан. Энэ үеэр орон даяар гашуудал зарлаж байсан.
Ж.Самбуу ном унших, шатар тоглох дур сонирхолтой байжээ.
ЗХУ-аас Лениний одон, Октябрийн хувьсгалын одон, Улаан таван хошуу одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон медалиудаар шагнагджээ.
"Монгол төрийн мэргэн өвөө" гэж Ж.Самбуугийн тухай Хууль зүйн ухааны доктор, хуульч, сэтгүүлч Ширчингийн Сүхбаатар ном бичсэн байна.
Ж.Самбуугийн хөшөөг 2007 онд Улаанбаатар хотын төвд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн урд талд Төрийн ордныг ажин суугаа байдлаар босгосон байна.