Эрхэм хүндэт иргэд, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд, хамтран ажиллагч та бүхэнд Орон нутгийн өмчийн газрын хамт олны өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Манай байгууллага нь орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналт, удирдлагын менежментийг сайжруулах, орон нутгийн өмчийг ил тод, хүртээмжтэй ашиглаж, цахим шилжилтийг хурдасган, хариуцлагатай, үр ашигтай ашиглуулах зорилготойгоор орон нутгийн өмчтөй 350 гаран байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид “Ил тод байдал – Хариуцлага – Үр ашиг” гэсэн зарчмыг баримтлан, орон нутгийн өмчийн удирдлагын менежментийг боловсронгуй болгох, төрийн болон орон нутгийн өмчийг ил тод, хүртээмжтэй ашиглаж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодлого зорилтоо чиглүүлэн ажиллаж байна.
Манай байгууллагын цахим хуудсаар дамжуулан та бүхэн орон нутгийн өмчийн талаарх мэдээ, мэдээлэл, үйл ажиллагааны тайлан, холбогдох журам, эрх зүйн актуудыг хялбараар авах боломжтой.
Цаашид бид мэдээллийн ил тод байдлыг хангаж, иргэд, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллах болно.
Төв аймгийн хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэцгээе.
Хүндэтгэсэн:
Төв аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батжаргал