Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймгийн Орон нутгийн өмчийн газар хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн үйл ажиллагааг нэвтрүүлэх нь” сургалтыг 10 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийг ил тод, нэгдсэн нэг системд бүртгэж, хяналт-шинжилгээ, удирдлагыг цахимжуулах, сайжруулах замаар өмчийн менежментийг хөнгөвчлөх, мэдээллийн давхардал, зөрүүг арилгах, шийдвэр гаргалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа онол, дадлага хосолсон сургалтад 27 сумын төсөвт байгууллагуудын удирдлага, нягтлан бодогч, нярав нийт 300 орчим албан хаагчид хамрагдаж байна.