Тус аяны хүрээнд Төр захиргааны 2 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг "Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар", "Худалдан авах ажиллагааны газар"-тай хамтран жендэрт суурилсан аливаа хэлбэрийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, албан хаагчдад мэдээлэл өгч, чадавхжуулах зорилгоор “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдэвт сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б. Мягмарсүрэн зохион байгууллаа.