ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
46 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан ба 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж мөрдөнө.

Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар хамтран Нийслэлийн худалдан авах ажиллагаааны газар,  9 дүүрэг, орон нутгийн  худалдан авах ажиллагааны албаны алба хаагч нарт зориулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг танилцуулах сургалтыг өчигдөр буюу 2023 оны 09-р сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтаар албан хаагчид хуулийн шинэ мэдээ, мэдээллийг авч, ил, тод нээлттэй ярилцаж, мөн байгууллага хоорондоо танилцсан үр өгөөжтэй сургалт болж өндөрлөв.

 

2023-10-05 11:13:35