Аймгийн Засаг даргын 2024 оны А/164 дугаар захирамжаар батлагдсан “Өмч эзэмшүүлэх гэрээ”-г нийт 27 сумын 206 байгууллагын дарга, нягтлан бодогч нартай байгуулан, гэрээг баталгаажууллаа.
16 ХҮН ҮЗСЭН БАЙНА

✅ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах арга хэмжээний тухай” 481 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 271 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2024 оны А/164 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх, ИТХ-аас гаргасан бодлого, шийдвэрийн биелэлтийг хангах хүрээнд сумдад хийгдсэн хөрөнгө оруулалт, хууль тогтоомжийн дагуу хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэлд хяналт тавих ажлын явц, хэрэгжилтийг хангах зорилгоор байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн ОНӨГ-ын холбогдох мэргэжилтнүүд хоёр ажлын хэсэг болж, 27 сумдад ажиллалаа.

2024-04-22 09:00:00