АЙМГИЙН ОНӨГ-ИЙН АЛБАН ХААГЧИД "ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ"-НД ОРОЛЦОЖ БАЙНА.
11 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулж байгаа "Орон нутгийн өмчийн 2023 оны тайлан, мэдээ нэгтгэл" сэдэвт сургалт, зөвлөгөөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, ТӨБЗГ-т 2024.04.29-05.05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус сургалт, зөвлөгөөний зорилго нь Нийслэл болон 21 аймгийн Орон нутгийн өмчийн харилцааны салбарт ажиллаж буй удирдлага, холбогдох албан хаагчдад зориулж мэргэжил арга зүйгээр хангах, харилцан туршлага солилцох, төрийн өмчийн салбарт ажиллагсдыг мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэнээрээ онцлог болж байгаа юм.

2024-04-29 09:00:00