ТӨВ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР ШИЛДЭГЭЭР ШАЛГАРЛАА.
10 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Системийн хэмжээнд буюу 21 аймаг, нийслэлийн өмчийн харилцааны газруудын 2023 оны үйл ажиллагааны үр дүнг 17 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, шалгаруулсан бөгөөд Төв аймгийн Орон нутгийн өмчийн газар нь “ШИЛДЭГ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР”-аар шалгарлаа. Улсын болон орон нутгийн төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалтуудыг бүртгэлжүүлэх, зохицуулах, ашиглалтыг сайжруулах, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын эдийн засгийн үр өгөөж, ашигт ажиллагааг сайжруулах, төрийн болон орон нутгийн өмчийн талаарх бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа "ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР"-ын хамт олондоо баяр хүргэе.

2024-05-07 15:53:12