ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
97 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 20 минут хүртэл Орон нутгийн өмчийн газрын 204 тоот өрөөнд хүлээн авна. Дуудлагын худалдаа нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11:30-д Орон нутгийн өмчийн газар (Төр, захиргааны 2 дугаар байр)-ын хурлын зааланд явагдана. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлсөн баримт, оролцох эрхийн төлбөр болох 50,000 төгрөг /бэлнээр/, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг ирүүлнэ. Дээрх эд хөрөнгийг тухайн эд хариуцагч сум, байгууллага дээр очиж үзэж болох бөгөөд мэдээллийг 7027-2483 утсаар холбогдон авна уу.

2024-10-16 09:00:00