ОНӨГ-ЫН АЛБАН ХААГЧИД “ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.
106 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ОНӨГ-ЫН АЛБАН ХААГЧИД “ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-тай хамтран зохион байгуулагдсан “Төрийн болон Орон нутгийн өмчит компанийн шинэчлэл ба хөрөнгийн зах зээл” нэгдсэн арга хэмжээ “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болж өндөрлөлөө.

Энэхүү арга хэмжээнд Төрийн захиргааны байгууллагуудын төлөөллүүд, Төрийн өмчит компани, Үйлдвэрийн газрын захирал, Удирдах албан тушаалтнууд, 21 аймаг, нийслэлийн Өмчийн газрын дарга, мэргэжилтнүүд оролцлоо. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус хэлэлцүүлэг дараах үндсэн 4 сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэг нь “Төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын өнөөгийн байдал, шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага, компанийн засаглал, олон улсын сайн туршлага”, “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн талаарх хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн асуудал”, “Үнэт цаасны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлага” /төрийн өмчит компаниудын IPO/, “Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийн процесс, анхаарах зүйлс, үүргийн хэрэгжилт” сэдвийн дор амжилттай явагдсан юм.

Нэгдсэн арга хэмжээнд Төрийн захиргааны байгууллага 7, Аймаг, нийслэлийн өмчийн газар 21, Төрийн өмчит үйлдвэрийн газар 16, төрийн өмчийн оролцоотой компани 7, төрийн өмчит компани 33, хувийн хэвшил, судалгааны байгууллага 10, нийт 94 байгууллага оролцсоноороо онцлогтой.

2024-12-09 09:00:00