ТӨБЗГ-ААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД ГАЗРЫН ДАРГА, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, МЭРГЭЖИЛТЭН НАР ХАМРАГДЛАА.
171 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ТӨБЗГ-ААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД ГАЗРЫН ДАРГА, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, МЭРГЭЖИЛТЭН НАР ХАМРАГДЛАА.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс зохион байгуулсан "Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт Улаанбаатар хотод 2025.01.20-22-ны өдрүүдэд “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн Хурлын танхимд болж өндөрлөлөө.

Тус нэгдсэн арга хэмжээнд 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга, хяналт шалгалт хариуцсан нийт 50 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 21 аймгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний 2.3.6 дахь заалтын хэрэгжилтийг хангах, мөн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, зохион байгуулалтад хяналт шалгалтын чиг үүрэг нэмэгдсэнтэй холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэж дээрх сургалтыг зохион байгуулснаараа онцлогтой юм.

2025-01-23 09:00:00