ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БОЛОН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЯГТЛАН БОДОГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
207 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн 2024 оны жилийн эцсийн тайлан, мэдээг “Төрийн болон Орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлага, зохицуулалтын цахим систем”-ийн шилжилтийн программыг ашиглан хүлээн авах, шинээр хийгдэж буй цахим системийн танилцуулга, цахим системийн талаар мэдээлэл өгч, санал солилцох зорилгоор аймгийн 27 сумын Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нягтлан бодогч нарыг хамруулан сургалтыг 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 02 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Орон нутгийн өмчийн газрын дарга Д.Батжаргал нээж үг хэлсэн бөгөөд Өмчийн удирдлага, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баярсайхан "Төрийн болон Орон нутгийн өмчийн удирдлага, өмчийн харилцаа, өмчийн хяналт шалгалтын талаар", Өмчийн бүртгэл, ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Уранцэцэг “2024 оны санхүүгийн тайланг шилжилтийн үеийн цахим системд оруулах үеийн зөвлөмж", Өмчийн ашиглалт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Батбаяр "Хөрөнгө шийдвэрлэх тухай, төрийн болон орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг хэрхэн дүгнүүлэх талаар" тус тус мэдээлэл өгсөн.

Тус сургалтын онцлог нь "Цахим шилжилтийн программыг ашиглан өмчийн тайлан, мэдээг хүлээн авах, шинээр хийгдэж буй цахим системийн танилцуулга, процессын зураглал"-ын талаар танилцуулснаас гадна сургалтад оролцогчдын дунд дээрх сэдвийн хүрээнд харилцан санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

2025-02-24 09:00:00