Мэндчилгээ

untitled

Эрхэм зочин Танд манай байгууллагын вэб сайтад зочилж буйд БАЯРЛАЛАА.

Манай байгууллага нь үйл ажиллагаагаа зардал багатай, түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорьж дараах чиглэлийг тэргүүлэх чиглэл болгон  ажиллаж байна.

1.Төрийн болон орон нутгийн өмчийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхээр орон нутгийн түвшинд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн өмчийн бүртгэл хөтлөх түүнд хяналт тавих, хөрөнгийн ашиглалт, хадгалалтийг сайжруулах, өмчийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлж аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулж илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулах, өмч хувьчлал, түрээсийн болон бусад орлогыг төлөвлөн бүрдүүлэх.

2.Худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан Улсын Их Хурал, Засгийн Газар, Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газар зэрэг удирдах байгууллагын шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, улс болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган, худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнан ажиллах.

Хүнтэд зочин Та манай вэб сайтаар дамжуулан орон зай, цаг хугацааг товчлон мэдээ мэдээллийг шуурхай авч ажилдаа амжилт гарахыг хүсэн ерөөе.

 

 

ТӨВ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГА                  Д. БАТЖАРГАЛ

 /2017.10.30/