000a6606-640x427

Зам тээврийн ослыг бууруулах нэг үндсэн шалтгаан нь эргүүл шалгалтыг тогтмолжуулж байнгын постыг ажиллуулахад оршиж байдаг. Тиймээс орон нутгийн хөрөнгө оруулалтаар Зуунмод-Улаанбаатар, Өмнөговь-Улаанбаатарын замд байрлах Өндөр довын газар нутагт шинээр Цагдаагийн постыг барьсан бөгөөд 9 сарын 21-ний өдөр нээлтээ хийж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Хурандаа Р.Энхтөр тэргүүтэй төлөөлөгчид оролцсон төдийгүй зам тээврийн ослыг бууруулж аливаа хэрэг зөрчлөөс сэргийлж 24 цагийн турш шонхор шувуу шиг ажиллахыг албан хаагчдад үүрэг болгосон юм. Энэхүү 24 цагийн тогтмол үйл ажиллагаатай байх цагдаагийн постыг орон нутгийн хөрөнгө оруулалтын сангаас гаргасан 39,9 сая төгрөгөөр барилгын ажлын тендерт шалгарсан “Өгөөмөр уул” ХХК-ны хамт олон 1 сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн байна. Мөн байнгын хяналтын камерийг суурилуулсан нь албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд нь чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг замын цагдаагийн албан хаагчдын зүгээс онцолж байсан юм.

000a6558

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here