Төв аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2019.01.17-ны өдөр МУ-н Үндсэн хуулийн 27 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээний үеэр ОНӨГазар болон аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү хяналт-Аудитын алба, аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпораци ОНӨААТҮГазрын нийт 15 албан хаагчид Үндсэн хуулийн талаар “АХА” тэмцээнд оролцлоо.

“АХА” тэмцээний 1-р байрт аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпораци ОНӨААТҮГазрын нягтлан бодогч Ж. Чинзориг, 2-р байрт аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Б. Мөнхбаяр нар амжилттай оролцон шалгарсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталж, мөн оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан. Ардын Их Хурлын 59 дүгээр өдрийн хуралдаан 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Ардын Их Хурлын танхимд болж, Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг нотлох, сүлд, далбааг залах ёслолын ажиллагаа болсон. АИХ-ын дарга Ж.Уртнасан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн эцэст “БНМАУ-ын Ардын Их Хурал, 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минут. Зөвшөөрсөн БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан” хэмээн гарын үсэг зурж БНМАУ-ын Ардын Их Хурлын тамгыг дарж батламжлаад, алд цэнхэр хадгийн хамт БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатад гардуулсан байна.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн уг эхийг гардаж аваад “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой. БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат” гэсний дараа гарын үсэг зурж, төрийн тамга дарж батламжилсан түүхтэй. 50790804_388099645092094_4254881906664931328_n50811266_406726900097359_3455509078934028288_n50805765_2310508298967700_6167136045608468480_n50919671_493700134490954_5450862038962143232_n

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here