Худалдан авах ажиллагааны алба

zasag

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр                                                  Улаанбаатар хот

Дугаар 9
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

 

Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аймгийн удирдлагыг Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга байхаар тогтоосугай.

2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:

-Төрийн захиргааны удирдлагын хэлтэс;

-Хууль, эрх зүйн хэлтэс (архивын тасагтай);

-Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс;

-Нийгмийн бодлогын хэлтэс;

-Санхүү, төрийн сангийн хэлтэс;

-Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс;

-Цэргийн штаб

3.Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41 хүртэл, Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг 37 хүртэл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрыг 29 хүртэл орон тоотой байхаар тогтоосугай.

4.Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай:

-Байгаль орчин, аялал жуулчлалын газар;

-Биеийн тамир, спортын газар;

-Боловсрол, соёл, урлагийн газар;

-Гаалийн алба;

-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар;

-Мэргэжлийн хяналтын газар;

-Онцгой байдлын хэлтэс (газар);

-Орон нутгийн өмчийн газар (Худалдан авах ажиллагааны албатай);

-Санхүүгийн хяналт, аудитын алба;

-Стандарт, хэмжил зүйн хэлтэс;

-Статистикийн хэлтэс;

-Татварын хэлтэс;

-Улсын бүртгэлийн хэлтэс;

-Ус, цаг уур, орчны шинжилгээний алба;

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар;

-Хүнс, хөдөө аж ахуйн газар;

-Цагдаагийн хэлтэс (газар);

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба;

-Шүүхийн шинжилгээний алба;

-Эрүүл мэндийн газар (Зоонозын өвчин судлалын албатай);

-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс.

5.Хуульд заасан эрх хэмжээний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах газар, хэлтэс, албадын чиг үүргийг тодорхойлон хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгасугай.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                      Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                                    Ж.МӨНХБАТ

  

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулж, олон улсын жишигт хүргэх, бүх шатны төсвийн хөрөнгийн зарцуулалтад хэмнэлт, үр ашиг, ил тод, хариуцлагын зарчмуудыг баримтлан, авлига гарах нөхцлийг бууруулах, дотоодын үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийг дэмжих замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгахад дэмжлэг үзүүлэх.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

YЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  • Худалдан авах ажиллагааны бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулах, худалдан авах ажиллагааны тогтолцоо, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал оруулах, хэрэгжилтийг хангах;
  • Худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай, шуурхай байдлаар төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах;
  • Худалдан авах ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг бий болгож худалдан авах ажиллагаанд оролцогчдыг мэдээллээр хангах;
  • Худалдан авах ажиллагааны орон нутгийн нэгжийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах;
  • Худалдан авах ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гарсан санал хүсэлтийг шуурхай хүлээн авч шийдвэрлэх;
  • Хөрөнгө оруулалт, төсвийн хөрөнгийг хэмнэлттэй зарцуулах, түүний үр ашгийг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах;
  •  Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний үр ашгийг дээшлүүлэх;
  • Худалдан авах ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх;

 

Овог нэр Албан тушаал Өрөөний дугаар Холбогдох утас Албаны цахим хаяг
1 Амгалан  Зоригоо Албаны менежер 201 70273579 zorigoo485@gmail.com
2 Ган-Очир Тамирмаа Мэргэжилтэн 201 70273579 tamiraa_04@yahoo.com
3 Ширмэн Мөнхзул Мэргэжилтэн 201 70273579 mulaa16@gmail.com